Долоогийн бүлгийн орнууд 600 тэрбум ам.долларын дүн бүхий дэд бүтцийн сан байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-06-27 16:05:17

БЕРЛИН. /Zaobao/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ням гарагт Германд эхэлсэн Долоогийн бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцох үеэр “Долоогийн бүлгийн орнууд дэлхийн ядуу, буурай орнуудын дэд бүтцийг санхүүжүүлэхэд зориулж 600 тэрбум орчим ам.доллар босгоно” гэж мэдэгдэв.


Энэхүү төлөвлөгөө нь БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгыг сөрөх зорилготой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Мөн “Бүс ба Зам” санаачилгаас ялгаатай нь энэхүү хөтөлбөрийн санхүүжилтийг голчлон хувийн хөрөнгө оруулагчдаас авах юм.


Санхүүжилтийг буцалтгүй тусламж, холбооны сан, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар цуглуулна хэмээн Цагаан ордон мэдэгдсэн.


Олон талт хөгжлийн банкууд, хөгжлийн санхүүгийн байгууллагууд, төрийн баялгийн сан болон бусад сангуудаас хэдэн зуун тэрбумын нэмэлт санхүүжилт орж ирж магадгүй юм.


Өнгөрсөн оны 6 дугаар сард Долоогийн бүлгийн орнуудын удирдагчид “Илүү сайн ертөнцийг бүтээцгээе” дэд бүтцийн санаачилгыг дэвшүүлж байсан бол “Дэлхийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын түншлэл” болгон нэрээ өөрчлөн уг төслийг албан ёсоорй эхлүүлжээ.

Холбоотой мэдээ