АНУ, Япон, БНСУ-ын удирдагчид 29-ний өдөр уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-06-27 15:22:55

СӨҮЛ. /Yonhap/. АНУ, Япон, БНСУ-ын удирдагчид ирэх лхагва гарагт Испанийн Мадрид хотод зохион байгуулагдах НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцох бөгөөд энэхүү боломжийг ашиглан гурван талт хэлэлцээр хийнэ.


БНСУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар ням гарагт сэтгүүлчдэд дээрх хуваарийг танилцуулсан байна.


Тус улсын Ерөнхийлөгч Юн Сок Ёл энэ сарын 29-30 өдрүүдэд НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад урилгаар оролцох бөгөөд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч анх удаа уг уулзалтад оролцох гэж буй нь энэ юм. 


Мөн гурван орны удирдагчид дөрвөн жил есөн сарын дараа дахин уулзах гэж байна.   

Холбоотой мэдээ