БАЯНХОНГОР: "Сумын төвийн шинэчлэл" төсөл амжилттай хэрэгжиж байна

ОРОН НУТАГТ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-06-24 14:37:29

Баянхонгор /МОНЦАМЭ/. Сумын төвийн иргэдийг дэд бүтэц хөгжсөн, тохь тухтай орчин нөхцөлд амьдруулахаар 5 тэрбум төгрөгийн төсвөөр "Сумын төвийн шинэчлэл" төслийг УИХ-ын даргын дэмжлэгтэйгээр Галуут суманд хэрэгжүүлж байна.

Төслийн гүйцэтгэгчээр “Алегро товер” ХХК ажиллаж байгаа бөгөөд төслийн хүрээнд Усан сан, цэвэр усны банк, цэвэр, дулааны шугам, бохирын шугам, гадна цахилгаан, гэрэлтүүлэг, цэцэрлэгт хүрээлэн, тохижилт, 2.2 км авто замын ажлуудыг хийж байна. Одоогийн байдлаар нийт ажлын гүйцэтгэл 70 гаруй хувьтай үргэлжилж байгаа аж.

Төслийн гүйцэтгэлд аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Отгонбаяр, Д.Батболд болон сум орон нутгийн удирдлагууд сумын иргэдийн хамтаар оролцоогоо ханган,  хяналт тавьж байна.

"Сумын төвийн шинэчлэл" төсөл хэрэгжсэнээр Галуут сумын төрийн бүх байгууллага болон гэр хорооллын иргэд төвийн нэгдсэн шугам сүлжээнд холбогдож тохь тухтай орчинд амьдрах, ажиллах боломж бүрдэх юм.

Холбоотой мэдээ