ГОВЬ-АЛТАЙ: Төрийн албаны үнэт зүйлсэд суурилсан ёс зүйн чиг баримжааг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-06-23 17:10:05

Говь-Алтай /МОНЦАМЭ/. "Төрийн албан хаагчийн шударга, зарчимч байдал ба стратегийн баримжаатай хүний нөөцийн удирдлага" сэдэвт сургалт Алтай хотноо болж байна.

Канад улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран  хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд энэхүү сургалтыг зохион байгуулж буй аж.

Сургалт хэлэлцүүлгийг тус аймгийн ИТХ-ын дарга Д.Даваадорж, Засаг даргын орлогч Г.Чинбат нар нээж, төрийн албан хаагчийн ёс зүйн манлайлал, цогц чадамжийн талаарх сургалт, хэлэлцүүлэг нь цагаа олсон, ач холбогдолтой болж байгааг тэмдэглэн хэлээд талархал илэрхийлсэн юм. 

Төрийн албан хаагчдын шударга, зарчимч байдлыг нэмэгдүүлэх, хувь хүний ёс зүйн манлайллыг дэмжих, төрийн албаны үнэт зүйлсэд суурилсан ёс зүйн чиг баримжааг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, төрийн албан хаагчийн цогц чадамжийг илрүүлэх, үнэлэх, хөгжүүлэх арга зүйн талаар мэдээлэл өгөх зорилготой энэхүү сургалт, хэлэлцүүлэгт тус аймгийн удирдах, гүйцэтгэх түвшинд ажиллаж байгаа төрийн албан хаагчид оролцож байна.

Сургалтаар аймаг, сумдын төрийн албаны удирдах, гүйцэтгэх түвшинд ажиллаж буй албан хаагчдын зарчимч, шударга байдлыг нэмэгдүүлэх, хувь хүний ёс зүйн манлайллыг дэмжих, төрийн албаны үнэт зүйлсэд суурилсан ёс зүйн чиг баримжааг бүтээхэд дэмжлэг үзүүлэх болон албан хаагчийн цогц чадамжийг илрүүлэх, үнэлэх, хөгжүүлэх арга зүйн мэдлэг, мэдээлэл өгч байгаа тухай Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас танилцууллаа.


Холбоотой мэдээ