Валютын худалдаагаар нийт 120 сая ам.доллар нийлүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк гадаад валютын дуудлага худалдааны спот
арилжаагаар энэ сарын 9-нд 30 сая, 16-нд
44 сая, өчигдөр 45 сая ам.долларыг арилжааны банкуудад нэг ханшаар нийлүүлээд
байна. Харин
своп болон форвард арилжаагаар арилжааны банкуудаас валют худалдан авах санал ирүүлээгүй байна.
Тодруулга: Нэг ханшаар хийх арилжаа гэдэг нь амжилттай биелсэн банкуудын бүх саналыг хаалтын нэг ханшаар биелүүлэх арилжааг хэлдэг.
Монголбанкнаас зарласан ханшийн мэдээллээр нэг ам.доллар 3122 төгрөгтэй
тэнцэж байгаа бөгөөд сүүлийн нэг сард ханш тогтвортой байгааг Монголбанкнаас мэдээлэв. Харин “Найман шарга”
худалдааны төвд нэг ам.долларыг 3124 төгрөгөөр авч, 3126 төгрөгөөр
зарж байна.