ХАА-н тооллогыг 150 оронд нэг аргачлалаар, ижил төрлийн тоо баримт цуглуулахаар хийж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад 10 жилд нэг удаа зохион байгуулдаг хөдөө аж ахуйн салбарын тооллогыг орон даяар хийж байна. Тавдугаар сарын 21-нээс эхэлсэн тооллого долоодугаар сарын 8-нд дуусах юм.
Тооллогод мал аж ахуй, газар тариалан, ойн аж ахуй, ан агнуур, загас барилтын салбарын үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийг хамруулж, салбарын үндсэн үзүүлэлт, салбарын бүтцэд гарч буй өөрчлөлтийг тооцон, дүн шинжилгээ хийж, хөгжлийн бодлого боловсруулах, хэрэгжилтийг дүгнэхэд шаардагдах мэдээллийг гаргах юм.
НҮБ-ын ХХААБ-ын
Суурин төлөөлөгч Винод Ахужатай тооллогын эргэн тойронд ярилцлаа.
- НҮБ-ын ХХААБ
нь гишүүн орнуудтайгаа хүнс, хөдөө аж ахуйн статистикийн мэдээллийн хамралт,
үнэн зөв байдал, чанарыг дээшлүүлэхэд хамтран ажилладаг. ХАА-н тооллогын ач
холбогдлын талаар ярина уу?
ХАА-н салбарын мэдээлэл, тоо баримт сайн байх нь улс орны бодлогыг үр дүнтэй тодорхойлох, шийдвэр гаргахад туслах, хөрөнгө оруулалтыг үр дүнтэй чиглүүлэхэд хэрэгцээтэй. Одоо үед статистикийн мэдээллийг ашиглах зорилго өөр болсон. Тавин жилийн өмнө тооллого хийхдээ зөвхөн үйлдвэрлэлийн тоо, хангамжийн талд анхаарч байсан. Харин одоо тоон мэдээллийг илүү нарийн дэлгэрэнгүй гарган авч, бодлоготой яаж уялдуулах, ямар шийдвэр яаж гаргах вэ гэдэгт түлхүү шинжилгээ хийсэн тоо баримтад тулгуурлах болсон. Энэ хүрээнд -НҮБ-ын ХХААБ нь Монгол Улсын Засгиин газар тэр дундаа ХХААХҮЯ, БОАЖЯ, болон ҮСХ-той нягт уялдаатай хамтран ажиллаж байна. Олон хамтын ажиллагааны нэг нь ХАА-н салбарын тооллогоо юм.
-ХАА-н
тооллого агуулгын хувьд хүрээгээ тэлж баялаг болохын хэрээр тооллого хийх
аргачлал нь ч гэсэн дагаад өөрчлөгдөж байгаа байх. Энэ удаагийн тооллогын
онцлог өөрчлөлт юу байна вэ?
ХАА-н тооллогыг
анх 1950 онд хийснээс хойш аргачлал тэр дундаа боловсруулах аргачлалаас гадна
тоо баримтаа цуглуулах арга нь нэлээн өөрчлөгдсөн. Аль болох илүү үр дүнтэй, үр
өгөөжтэй, зардал бага арга хэрэглэж байгаа. Түүнчлэн, улс орнуудын тоо баримтыг
хооронд нь харьцуулах боломжтойгоор мэдээллээ цуглуулахыг зорьдог. Агуулгын
хувьд нэлээн өөрчлөгдсөн. Ямар агуулгатай тоо баримт цуглуулахад анхаардаг. Энэ
удаад ухаалаг төхөөрөмж, таблет ашиглаж байна. Ингэснээр цуглуулж буй тоон
мэдээлэл шууд нэгдсэн системд орж байгаа нь алдаа бага гарахаас гадна тооллого
шуурхай болж байгаа. Өмнө нь тооллого хийж, мэдээллээ цуглуулаад цаасан дээр
шивж оруулдаг байсан. ҮСХ зөвхөн энэ аргачлалыг нэвтрүүлэхдээ идэвхтэй байсны
дээр ямар аргачлалыг яаж явуулбал үр дүнтэй байх саналыг өөрийн орны онцлогт
уялдуулж эргэлж идэвхтэй, оролцоотои байдагт баярладаг.
Олон улсад ХАА-н
тооллогод жил бүр нэг үзүүлэлт нэмэхийг зорьдог. Өөр өөр тоо
баримт гаргаж ирэх сонирхолтой. Жишээ нь энэ оны тооллогод хүлэмжийн хий
ялгаруулалтын үзүүлэлтииг оруулж өгсөн байгаа.Хүнсний аюлгүй байдал, баталгаат
байдлын хүртээжмийн үзүүлэлтийг ч нэмснээрээ давуу талтай.
-Давтамжийг
яагаад 10 жил гэдэг юм бол, ХАА-н тооллогыг тухайн улс оронд эрхэлдэг аж
ахуйгаас хамаараад өөр өөр байдаг байх. Монголд ямар онцлог агуулгыг өөрчилсөн
бол?
-Улс орнуудын
хувьд багцаар нь авч үзэж, өөрсдийнх нь улсын онцлогт тохируулж хийдэг.
Тухайлбал, 2016-2024 оны хооронд 150 оронд ХАА-н тооллогыг ижил аргачлалаар
ижил төрлийн тоо баримт цуглуулахаар хийж байна. Тооллого нь өргөн хүрээг
хамардаг, маш их хөдөлмөр, хүний нөөц, хөрөнгө зарцуулдаг тул 10 жилд 1 удаа
зохион байгуулдаг. Салбарын хувьд тооллогоос илүүтэй судалгаа, тайлан гаргах
жижиг ажил богино хугацаанд хийгдэж байдаг.
-НҮБ-ын ХХААБ
манай улсын ХАА-н тооллого явуулахад ямар заавар чиглэл, зөвлөмж өгсөн бэ?
-Монголын хувьд
тулгамдсан бэрхшээл нь газар нутгийн хэмжээ том, ард иргэд нь тархай алслагдан
суурьшсантай холбоотой тооллогод олон хүн ажиллах шаардлагатай болдог. Энэ хэмжээгээр зардал гарна. Тооллого
хийх бүх хүнд сургалт явуулдаг. ҮСХ бусад оронтой харьцуулахад тооллогын
аргачлалыг хурдацтай нутагшуулаад байгаа. Мөн ухаалаг төхөөрөмж, цахимжилт ашиглах
нь бусад орныхтой харьцуулахад хурдацтай явж байгаа нь давуу тал болж байна.
Аргачлалын хувьд ҮСХ-той хамтран ажилладаг. Тодруулбал, хүнсний аюулгүй байдлын хүртээжмийн индекс, хүнсний шим тэжээлийн хүснэгт, хүнсний
үнийн талын статистик дээр ажиллахад ҮСХ-ныхон чадварын хувьд маш өндөр түвшинд
явж байгаа. Аргачлалын хувьд заах зөвлөх шаардлага бараг гардаггүй.
-Цар тахал,
олон улсын нөхцөл байдал зэргээс хамаараад дэлхий нийтэд хүнсний хангамж,
хүртээмж, аюулгүй байдал тулгамдсан асуудал болоод байгаа. ХХААБ үүнд ямар
бодлого барьж ажиллаж байгаа бол?
Сүүлийн жилүүдэд эдийн засгийн хямрал, цар тахал зэрэг гэнэтийн цочмог үйл явдлууд их өрнөж байна. Нэг газар хямрал болоход бүгдэд нь хамаатай байх болсон ертөнц. Монгол Улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг хэвээр байна. Үүнээс үүдэн байгалийн гамшиг, эрчим ч нэмэгдэж байна. Мөн сүүлийн үед гарсан мөргөлдөөний улмаас дэлхийд болон Монгол Улсад хүнсний хангамж богино болон урт хугацаандаа яаж нөлөөлөхийг мэдэхгүй эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа. Үүнд дасан зохицох механизмыг сайн хослуулах ёстой байх гэж бодож байна. Өрөөр хэлбэл, хүнсний хангамж баталгаат байдлаа хангахын тулд ХАА салбарын бүтээмжийг сайжруулах, тоо биш чанарт суурилсан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарах хэрэгтэй. Учир нь ХАА салбар боломж ихтэй ч одоогоор нэмүү өртөг шингээж чадахгүй, түүхийгээр нь экспортод гаргадаг нь эдийн засгийн хувьд ашиг олохгүй байгаа нь асуудал юм.
НҮБ-ын ХХААБ үүнд нэлээн анхаарч байгаа. Монгол Улс импортоос хамааралгүй болоход чиглэж, худалдааны сагс, импорт экспортын балансад анхаарах хэрэгтэй. Урд, хойд 2 том зах зээлээ давуу талаа болгож ашиглах нь зөв юм. Бүх бараа, бүтээгдэхүүний хувьд өөрсдийн хэрэгцээгээ 100 хувь дотоодоос хангана гэж бараг боломжгүй. Гадаад худалдаа, хүнсний бараа бүтээгдэхүүнии сагсыг өргөн баялаг болгох нь чухал юм.
Түүнчлэн, ХАА-н
салбарт залуусын оролцоо нэлээн дутагдаж, хөгширч байгаа салбар боллоо. Иймд
залуусыг татан оролцуулж, энэ салбарыг илүү анхаарал татахуйц байлгах нь чухал
байна. Ингэхдээ цахим техонлоги, ухаалаг төхөөрөмж ашиглах, хөдөлмөрийг нь илүү
хөнгөвчилж өгвөл залуусын оролцоо нэмэгдэнэ. Мэдээж үүн дээр үндэслээд урт
хугацаанд тогтвортой, хангамжтай байхын тулд байгалийн нөөц ус, газар, хөрсний
асуудалд анхаарах шаардлага бий.
-Монгол Улсын
тухайд тодотгож ярьвал?
-Монгол Улс
хүнсний баталгаат байдал байна уу, хангамжийн хувьд хэр тогтвортой байна гэвэл
харьцангуй тогтвортой нөөцтэй гэж хэлнэ. Стратегийн гол хүнсний бүтээгдэхүний
нөөцтэй ч энэ нь дэлхийн зах зээл, дотоодын зах зээлийн үнийн өсөлт, цаг агаар
зэрэгт эмзэг хэвээр байгаа. Иймд хүнсний баталгаат байдал 100 хувь хангагдаж
байна гэж хэлж чадахгүй. Учир нь аливаа гэнэтиин цочролд хүнс, хөдөө аж ахуйн
салбар эмзэг хэвээр байна. Хүнс, түүхий эдийн үнэ нэмэгдэхэд худалдан авах чадвар
түүнтэй адилгүй, худалдан авч чадахгүйд хүрч, хүсний баталгаат байдал алдагдаж
байна. Дээр нь цаг агаараас маш их
хамааралтай байгаа нь баталгаат байдлыг тогтворгүй болгодог.
Зөвхөн стратегийн
гол бүтээгдэхүүн тэр дундаа мах, гурилтай байснаар хүнсний баталгаат байдал
бүрэн хангагдсан гэсэн үг биш. Олон төрлийн хүнс хэрэглэж байж баталгаат
байдал, эрүүл, шим тэжээлийн хэрэгцээгээ
хангана. Тухайлбал, Монгол Улс сүү сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоо,
ургамлын тос, цагаан будаа зэрэг нь импортоос маш их хамаардаг. Энэ хамаарал
байгаа цагт хүнсний баталгаат байдал
хангагдаж байна гэж хэлэх боломжгүй. Мах, гурилаас гадна олон төрлийн хүнс
хэрэглэх шаардагатай. Монгол Улсад Хүнс, ХАА-н салбарт оруулж буй хөрөнгө
оруулалтыг үр өгөөжтэй, системтэй хийснээр
дотоодын хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлээд зогсохгүй экспортлох бүрэн боломж байгаа юм.