Чингисийн талбайд 420 уран нугараачийн үзүүлбэр болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-06 09:08:21

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Чингисийн талбайд өнөөдөр “Уул усны домог” уран нугараачдын үзүүлбэрийг толилуулах болжээ.

Энэхүү үзүүлбэрт орон нутгаас болон нийслэлийн дүүргүүдээс шалгарсан 420 уран нугараач, шилдэг багш нар оролцож  Монголын уран нугралтыг Геннисын номонд бүртгүүлэхээр бэлтгэлээ хангаж байгаа аж.

НИТХ-аас баталсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд  өнгөрсөн сард Үндэсний их баяр наадмын үеэр жуулчдад зориулан Монголын сонгодог урлагийн ноён оргил “Учиртай гурван толгой” дуурь, “Улаанбаатарын үдэш” рок поп оддын шоу тоглолт, "Талын бүжиг” Монгол туургатны бүжгийн их наадам, Морин хуурын фестивал зэрэг томоохон соёл, урлагийн арга хэмжээг Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулсан юм. Харин энэ сард "Эвлэх уянга буюу ер бусын эрчим" этно мюзикл, "UB FOOD" фестиваль болон "Моно жүжгийн наадам" зэргийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

М.Дайриймаа

Холбоотой мэдээ