Mөнгөний нийлүүлэлт 27.4 их наяд төгрөг боллоо

Монголын мэдээ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2022-05-27 11:05:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Mөнгөний нийлүүлэлт (M2) энэ оны 4 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 27.4 их наяд төгрөг боллоо.


Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 330.4 (1.2 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бөгөөд төгрөгийн харилцах 565.9 (12.9 хувь) тэрбум, валютын харилцах 1.3 (56.9 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.


Бага мөнгө (M1) энэ оны 4 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 5.7 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 9.2 (0.2 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, өмнөх оны мөн үеийнхээс 496.4 (9.5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Бага мөнгө (M1)-ний 5 (86.7 хувь) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 759.5 (13.3 хувь) тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө гэдгийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. 


Бараг мөнгө 2022 оны 4 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 21.7 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 901.8 (4.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэж, өмнөх оны мөн үеийнхээс 166 (0.8 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа. Бараг мөнгөний 13.7 (63.3 хувь) их наяд төгрөг нь төгрөгийн, 4.4 (20.1 хувь) их наяд төгрөг нь валютын хадгаламж, 3.6 (16.6 хувь) их наяд төгрөг нь валютын харилцах байв.


Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2022 оны 4 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 38 (3.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэж, өмнөх оны мөн үеийнхээс 52.1 (4.8 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа.


Гадаад цэвэр актив 2022 оны 4 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.6 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 388.6 (31.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэж, өмнөх оны мөн үеийнхээс 5.1 (76.1 хувь) их наяд төгрөгөөр багассан бол дотоод цэвэр активын 25.8 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 504.1 (2 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 5.4 (26.8 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ. Мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлтийг дотоод цэвэр актив бүрдүүлсэн байна.

 

Холбоотой мэдээ