Шинэ Засаг дарга мөрийн хөтөлбөртөө мэргэжилтнүүдийн саналыг тусгана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-08-03 15:48:53

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд захирамж гаргаж, Дундговь аймгийн Засаг даргаар  О. Бат- Эрдэнийг томилсон. Шинээр томилогдсон Засаг дарга нэн түрүүнд мөрийн хөтөлбөрөө боловсруулж, үйл ажиллагааныхаа чигийг тодорхой болгоно гэлээ.

Ирэх дөрвөн жилийн гол зорилго нь Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн судалгаагаар өрсөлдөх чадвараараа 21 аймгийн хамгийн сүүлд жагссаар байгаа Дундговь аймгийн хөгжил, өрсөлдөх чадварыг ахиулж, эхний аравдугаар байрт оруулах явдал гэдгийг тэрээр хэлж байна. Тиймээс зөвхөн МАН- ын сонгуульд өрсөлдсөн мөрийн хөтөлбөрөө барих бус бусад нам, эвслийн мөрийн хөтөлбөрөөс Засаг даргын ирэх 4 жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулж гаргана. Мөрийн хөтөлбөр боловсруулахтай холбогдуулан сонгуульд өрсөлдсөн нам, эвсэлд албан тоот хүргүүлнэ гэв.

Түүнээс гадна салбар, салбарын мэргэжилтнүүдийн санаа бодлыг чухалчилж, хэрэгжихүйц бодит үр нөлөөг тооцон мөрийн хөтөлбөртөө тусгахыг зорьж байгаа гэлээ.

Төрийн албыг мэргэжилтэй боловсон хүчнээр бэхжүүлэхийг чухалчилж байгаагаа тэрээр мөн илэрхийлсэн. Сонгон шалгаруулалтгүйгээр, хууль зөрчин томилсон төрийн албаны томилгоонуудыг ойрын хугацаанд цэгцэлж, хуулийн дагуу болгох нь зүйтэй гэж үзжээ.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ