Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр 991 шалгуулагч бүртгүүлжээ

ОРОН НУТАГТ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-05-13 12:37:02

Архангай /МОНЦАМЭ/. Элсэлтийн ерөнхий шалгалтын энэ оны бүртгэл 2022 оны 2 дугаар сарын 15-нд эхэлж, 4 дүгээр сарын 15-нд дууссан. Элсэлтийн ерөнхий шалгалтыг өгөхөөр 991 шалгуулагч бүртгүүлжээ. Үүний 856 нь энэ оны төгсөгч, 126 нь өмнөх оны төгсөгчид байна. Эдгээр шалгуулагчдыг хичээл сонголт тус бүрээр авч үзвэл:

1.    Математик-518

2.    Нийгэм судлал-456

3.    Англи хэл-389

4.    Хими-231

5.    Биологи-231

6.    Физик-194

7.    Монгол хэл-227

8.    Газарзүй-18

9.    Монгол улсын түүх-17

10. Орос хэл-3

12-р ангийн сурагчдын элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл ажлыг хангах хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны газраас Сорил-2-ыг зохион байгуулахад 12-р ангийн сурагчид 10 хичээлээр давхардсан тоогоор 2174 удаагийн шалгалтад орсон байна. 

Энэ хичээлийн жилд 12 дугаар анги төгсөж, их дээд сургуульд элсэх сурагчид Монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгдөг. Шалгалтад 1043 хүүхэд бүртгүүлснээс 936 хүүхэд шалгалтад орсон. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шалгалтад ороогүй болон босго оноо даваагүй 138 сурагчид 5-р сарын 7-нд шалгалтад дахин хамрагдсан байна.

Холбоотой мэдээ