Он гарснаас хойш 992.5 мянган тн төмрийн хүдэр, баяжмал экспортолжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2022-05-03 08:36:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс 4 дүгээр сарын 22-28-нд авто замаар 3,133, төмөр замаар 550 чингэлэг, оны эхнээс нийт 3,723.9 мян.тн нүүр экспортод гаргажээ.


Мөн хугацаанд авто замаар 312, төмөр замаар 219 чингэлэг буюу оны эхнээс 458.6 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 18.5 хувиар нэмэгдсэн байна. Харин он гарснаас хойш манай улс 2,001.7 тн катодын зэс экспортолжээ. Төмрийн хүдэр, баяжмалын тухайд авто замаар 11, төмөр замаар 1,154 чингэлэг буюу оны эхнээс нийт 992.5 мян.тн-ыг экспортлоод байгааг УУХҮЯ мэдээлэв.


Төв банк дөрөвдүгээр сарын 28-ны байдлаар 3,797.9 кг алт худалдан авсан аж.

 

Холбоотой мэдээ