БНСУ-ын иргэдийн 49.7 хувь нь шинэ ерөнхийлөгчийн засаглалын ирээдүйг өөдрөгөөр харж байна

ДЭЛХИЙД | Улс төр
ankhbayar.abr@yahoo.com
2022-05-02 11:07:18

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын иргэдийн 49.7 хувь нь шинээр сонгогдсон ерөнхийлөгч Юн Сок Ёлийн ирэх таван жилийн засаглалын хэтийн төлвийг өөдрөгөөр төсөөлж байна гэсэн судалгааны дүн гарчээ.


Өнгөрсөн сарын 25-наас 29-ний өдрүүдэд 18-аас дээш насны 2516 иргэнээс санал асуулга явуулахад дээрх үр дүн гарсан талаар тус улсын “Realmeter санал асуулга, судалгааны байгууллагаас өнөөдөр мэдээлжээ.


Судалгаанд оролцогчдын 49.7 хувь нь шинэ ерөнхийлөгчийн засаглалын хэтийн төлвийг өөдрөгөөр төсөөлж байгаа бол 44.7 хувь нь өөдрөг бусаар төсөөлж байгаагаа хэлсэн байна.


Улс төрийн намуудын хувьд хамгийн том сөрөг хүчин болох Иргэний хүч нам 47.5 хувийн дэмжлэг авч, өмнөх судалгаанаас 0.9 хувиар өсчээ. Харин эрх баригч Ардчилсан нам 40.4 хувийн дэмжлэг авсан нь өмнөх судалгаанаас 1.3 хувиар өсчээ.   

Холбоотой мэдээ