АТГ-аас 42 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-08-02 09:57:58

Авлигатай тэмцэх газар өнөөдрийн байдлаар 13 гомдол, мэдээллийг шалгаж, эрүүгийн 42 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Тус газарт өнгөрөгч долоо хоногт шинээр гэмт хэргийн шинжтэй 9 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 23 гомдол, мэдээллийг шалгаснаас 3-т нь эрүүгийн хэрэг үүсгэж, 7-д нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.

Үүнээс гадна эрүүгийн 48 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас дөрвөн хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, нэг хэргийг нэгтгэн шалгаж байгаа аж.

Н.Туяа

Холбоотой мэдээ