Дорноговийн нутгаар шороон шуургатай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. Энэ оны дөрөвдүгээр сарын 19-нөөс 20-нд Дорноговь аймгийн нутгийн төв, өмнөд хэсгээр салхи секундэд 14-16 метр хүрч, шороон шуурга шуурч байна. Харин дөрөвдүгээр сарын 20-21-нд
ихэнх нутгаар бага зэргийн хур тунадас орох бол бусад хугацаанд хур тунадас
орохгүй.
Ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, 19-20-нд нийт
нутгаар секундэд 14-16 метр хүрч төв, өмнөд хэсгээр шороон шуурга шуурахыг
Дорноговь аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албанаас мэдээллээ.
Мөн 21-нд нийт нутгаар цаг
агаар сэрүүсч, шөнөдөө хоёр хэм хүйтнээс
гурван хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад хугацаанд шөнөдөө 3-8 хэм дулаан, өдөртөө 18-23 хэм дулаан байх нь.