Дэлхийгээс 12.9 тэрбум гэрлийн жилийн зайд орших од илрүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ТОКИО. /NHK/. Олон улсын судлаачид дэлхийгээс 12.9 тэрбум
гэрлийн жилийн зайд буюу хамгийн хол орших одыг илрүүлсэн талаараа мэдээлжээ.
Судлаачдын багийн
бүрэлдэхүүнд Японы “Chiba” их
сургуулийн одон орон судлаачид багтжээ. Тэд “Hubble” сансрын дуранг ашиглан нарнаас
ойролцоогоор 50 дахин их масстай хэмээн тооцоолж байгаа одыг илрүүлсэн байна.
Судлаачдын мэдээлснээр,
энэхүү од нь өмнө нь хамгийн хол оршдог хэмээн үзэж байсан одноос дөрвөн
тэрбум орчим гэрлийн жилийн цаана оршдог байна. Тэд нээлтээ одыг илүү тод
харагдуулдаг таталцлын линз хэмээх үзэгдлийн тусламжтайгаар хийсэн байна.
Энэхүү зай нь од 12.9
тэрбум жилийн өмнө буюу Их тэсрэлтийн дараа орчлон ертөнц үүссэнээс хойш 900
сая жилийн дараа оршин байсныг харуулж байгаа ажээ. Иймээс уг нээлт нь орчлон
ертөнцийн эхэн үед одод хэрхэн үүссэн талаарх сэжүүрийг өгч магадгүй байна.