"Мөрдөстэй бүсгүйчүүд-2022" тэмцээнд Цагдаагийн газрын баг тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-03-16 21:57:27


Хөвсгөл /МОНЦАМЭ/. Монгол Улсын Зэвсэгт хүчний 101 жилийн ой, Монгол цэргийн өдрийг угтаж цэргийн болон цэрэгжсэн байгууллагуудын дунд  "Мөрдөстэй бүсгүйчүүд-2022”  тэмцээнийг  Хөвсгөл аймгийн Цэргийн штабаас зохион байгуулав. Энэ үеэр мөрдөстэй бүсгүйчүүд урлаг болон авьяас билэг, оюун ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.   


Т
эмцээний тэргүүн байрыг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар, дэд байрт Хилийн цэргийн 0257-р анги, гутгаар байрт Онцгой байдлын газрын баг эзэллээ. Тэмцээнийг цаашид уламжлал болгон зохин байгуулна гэдгийг Хөвсгөл аймгийн Цэргийн штабын дарга, Хурандаа С.Батхуяг хэлж байлаа.

 


Холбоотой мэдээ