Агаарын харилцааг хэвийн болгох анхны зөвлөлдөөнийг хийв

Дэлхийд
jargal@montsame.mn
2015-10-02 12:22:27

ГАВАНА. /TASS/.  Куба болон АНУ-ын Засгийн газрын төлөөлөгчид хоёр орны “агаарын арилжааны үйлчилгээг” хэвийн болгох асуудлаарх техникийн анхны зөвлөлдөөнийг хийжээ. Энэ тухай Кубын Гадаад хэргийн яам мэдээлсэн байна.

Кубын Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, хоёр орны төлөөлөгчид агаарын тээвэр, нислэгийн аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэж, эдгээр асуудлаарх холбоо харилцаагаа цаашид үргэлжлүүлэх нь чухал болохыг цохон тэмдэглэсэн байна.

Одоогийн байдлаар АНУ, Кубын хооронд арилжааны нислэг үйлдэхгүй байгаа юм. Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн зарим хоригийг зөөллөх тухай нэгдүгээр сард гаргасан шийдвэрийн дараа Нью-Йорк, Тампа, Хьюстон зэрэг хотоос үйлддэг захиалгат нислэгийн тоо нэмэгджээ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд