"Урин" уран зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

ФОТО МЭДЭЭ
batchimeg@montsame.mn
2022-03-05 11:56:52

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн зураач, урчуудын “Барт хүрээ” нэгдлээс бие даасан хоёр дахь үзэсгэлэнгээ өнөөдөр толилуулж байна.

Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан “Урин” уран зургийн үзэсгэлэнг аймгийн ХДТ-т үнэ төлбөргүй зохион байгуулж, уянгат хөгжмийн аяз, яруу найргийн үдэшлэг, VIP уулзалттай хослуулан охид, бүсгүйчүүддээ бэлэг барьж байгаа юм. Үзэсгэлэнд тавьсан бүтээлийг "Барт хүрээ" нэгдлийн эмэгтэй зураачид урласан бөгөөд Март-8 өдөртэй уялдуулан цэцгийн цоморлогийг ихэвчлэн тусгасан гэдгийг зохион байгуулагчид хэлэв.

Үзэсгэлэнд 70 гаруй зураг дэлгэжээ.