ӨНӨӨДӨР: Сонсох хувилбараар Монголд анх удаа хөрвүүлсөн киног харааны бэрхшээлтэй иргэдэд хүргэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-03-02 07:42:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гуравдугаар сарын 2-нд болож үйл явдлын тойм

09:30 цагт: Баянгол дүүргийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, “Каритас Монгол” ТББ хамтран хүүхэд хамгааллын мэргэжилтнүүдийг чадавхжуулах хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 88725000, 91399149

 09.00 цаг: Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарын шүүх хурал үргэлжилнэ.

10:00 цагт: Туушин зочид буудалд Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс хэвлэл мэдээллийн байгууллагын ерөнхий редактор, эрхлэгчидтэй хийдэг ээлжит уулзалт болно.

11:00 цагт: Үндэсний мэдээллийн төвд “Хөх Монгол” бүлгэм, “Даяар Монгол” хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ.

14:00 цагт: Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбоонд Монголын кастингийн “Chance” агентлаг 20 жилийн ойгоо тохиолдуулан Киргизийн алдарт зохиолч Мар Ташимович Байджиевийн “Дуэль” зохиолын албан ёсны эрхийг авч “Сэтгэлд харвасан туяа” уран сайхны кино бүтээснээ өнгөрсөн сараас үзэгчдэд хүргэсэн. Тус уран сайхны киног дуун тайлбарт буюу сонсох хувилбараар Монголд анх удаа хөрвүүлж харааны бэрхшээлтэй иргэдэд хүргэнэ.

Холбоотой мэдээ