Хорин сая төгрөгийн 3 азтан тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-02-21 13:14:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өчигдөр боллоо. Төлбөрийн баримтын цахим системд бүртгүүлсэн 35.6 сая баримт хамрагдав. Тохирлоор

  • 30 мянган төгрөгийн 32,013 азтан,
  • 100 мянган төгрөгийн 3224 азтан
  • 500 мянган төгрөгийн 340 азтан
  • 1.5 сая төгрөгийн 34 азтан тус тус тодров.
  • Гурван сая төгрөгийн азтанаар 4 хүн,
  • 20 сая төгрөгийн азтанаар 3 хүн болов. 

Энэ удаагийн тохирлын супер шагналын сан 10 сая төгрөг байлаа. Супер тохирлын дугаар 25652019 байсан бөгөөд найман орон таарсан азтан тодорсонгүй.



Холбоотой мэдээ