Төлөөлөн гүйцэтгүүлэх, хамтран ажиллах гэрээ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-02-15 14:24:21

Дорноговь /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга О.Батжаргал сумдын Засаг дарга нартай төлөөлөн гүйцэтгүүлэх, хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Тус  гэрээнд төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах, үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, төсөв болон эд хөрөнгийг зохистой ашиглах зэрэг олон заалт багтжээ. Мөн орон нутагт хийх бүтээн байгуулалтыг эрчимжүүл хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, төсвийн захирагчийн тухайн жилд гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлох олон ажлыг тусгасан байна. Дорноговь аймаг нийт 70 гаруй мянган хүн амтай, төмөр зам, авто зам хосолсон бүтээн байгуулалт өрнөж байгаа томоохон аймаг юм.  

Холбоотой мэдээ