Ургацын байдал сайн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-07-22 10:18:56

Говь-Алтай аймаг энэ онд үр тариа 434.5 га, төмс 87.7 га, хүнсний ногоо 90.2 га, эмийн ургамал 131 га, жимс, жимсгэнэ 72.9 га, малын тэжээл 481.5 га, нийт 1297.8 га-д тариалалт хийлээ.

Өнгөрсөн оноос тариалсан талбай бүх төрөл дээрээ өсчээ. Тариалсан үрийн соёололт ургацын байдал сайн байгаа ажээ. Харин хур бороо ихтэй байгаагийн улмаас тариалангийн талбайд хогийн ургамал ихээр ургаж тариаланчдад хүндрэл учруулж байна. Тус аймагт хэрэгжүүлж байгаа “Алим, усан үзэм, жимс, жимсгэнэ” хөтөлбөрийн хүрээнд тариалсан төрөл бүрийн жимсний мод зуун хувь ургаж байгаа ажээ.
                                                                                            Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ