Сумын төвийн гэр хорооллын айл өрхийг хашаажуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-02-11 14:42:41

Дорноговь /МОНЦАМЭ/. Улаанбадрах сумын ЗДТГ-аас Орон нутгийн хөгжлийн сангийн 2021 оны 155,1 сая төгрөгийн хөрөнгөөр сумын төвийн гэр хорооллын айл өрхийг хашаажуулжээ.

Тус ажлыг  "Эргэл хийц" ХХК хэрэгжүүлсэн бөгөөд сумын төвийн гэр байрны 29 айл өрхийг хашаатай болгосон аж. Ингэснээр иргэд өмчилсөн газартаа аюулгүй, тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдэж сумын тохижилт үйлчилгээ ч сайжирлаа гэж ЗДТГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ