ОХУ-ын “Royal Flight” компанийн онгоцыг засаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-02-11 14:06:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын “Royal Flight” компанийн VP-BLG бүртгэлийн дугаартай В767-300 агаарын хөлөг Буянт-Ухаа нисэх буудалд өчигдөр газардлаа.


Тус хөлөг онгоц МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт “С” хэлбэрийн техник үйлчилгээний ажлыг гүйцэтгүүлэх юм. Техник үйлчилгээний ажил нь өнөөдрөөс эхлэн энэ сарын 21 хүртэл 11 хоногийн хугацаанд 2725 хүн-цагийн ажил зарцуулна. Ажлын багцад 604 нэр төрлийн хуваарьт болон хуваарьт бус ажил багтсаныг МИАТ компани мэдээлэв.


Энэ ажлыг гүйцэтгэхэд 40 гаруй инженер техникчийн бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна.

Холбоотой мэдээ