Энэтхэг хилийн хязгаарлалтаа сулруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-02-11 09:35:11

ШИНЭ ДЕЛИ. /NHK/. Энэтхэгийн Засгийн газар коронавирусний халдварын шинэ тохиолдлын тоо буурч байгаатай холбогдуулан хилийн хязгаарлалтаа сулруулахаар төлөвлөж байна.


Тодруулбал, ирэх даваа гаргаас гадаадын жуулчид хилээр нэвтэрснийхээ дараа долоо хоног тусгаарлагдах, найм дахь өдрөө “PCR” шинжилгээ өгөх шаардлагагүй болно.


Эдгээр дүрэм журмыг өнгөрсөн 12 дугаар сард халдварын өвчлөл дахин эрс нэмэгдэх болсныг харгалзан нэгдүгээр сарын 11-нээс чангатгаад байсан юм. Харин өнгөрсөн сарын сүүлээс халдварын тохиолдлуудын тоо буурч эхэлжээ. Энэтхэгийн Засгийн газар мөн эмнэлгийн ачааллыг багассан гэж үзэж байна.


Гэхдээ хилээр нэвтэрч буй бүх аялагч нисэх онгоцонд суухаасаа 72 цагийн өмнө өгсөн “PCR” шинжилгээний хариугаа сөрөг гарсныг батлах шаардлагатай хэвээр байна. Мөн Засгийн газар зорчигчдоос түүврийн аргаар “PCR” шинжилгээг үргэлжлүүлэн авна гэдгээ мэдэгджээ. 

Холбоотой мэдээ