Нийслэлийн нутаг дэвсгэрт 58 зүйл хөхтөн амьтныг бүртгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2022-01-31 09:54:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн нутаг дэвсгэрт өнгөрсөн онд 58 зүйл хөхтөн амьтан бүртгэжээ.


Энэ нь Монгол орны хөхтөн амьтны зүйлийн бүрдлийн 40 гаруй хувийг эзэлж байгааг нийслэлийн Байгаль орчны газар мэдээлэв.


Тус газраас 2021 онд хөхтөн амьтдын тархац, нөөцийн судалгааг нарийвчлан хийх, мөн өмнөх жилүүдэд амьтан хамгаалах чиглэлээр хийсэн ажлын үр дүнг тодорхойлохоор “Авралын эрэлд” ХХК-тай хамтран судалгаа хийжээ.


Судалгааны дүнд зэрлэг амьтдыг нүүдэллэх боломжийг бүрдүүлэх экологийн гарц байгуулах, биотехникийн үйл ажиллагаа явуулах, ойн сан бүхий газруудад газар олголтыг хориглох, зуслангийн бүсийн хашаа хайсыг нэгдсэн стандарттай болгох, тархац нутаггүй болсон амьтдыг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай гэжээ.

 

Холбоотой мэдээ