Хүдэр агнасан хүмүүсийг илрүүлжээ

ОРОН НУТАГТ | Булган
batjargal@montsame.mn
2022-01-27 16:54:38

Булган /МОНЦАМЭ/  Булган аймгийн Цагдаагийн газар “Сар шинэ-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хяналт шалгалтыг эрчимжүүлж байна.

Өнөөдөр Булган суманд зорчиж явсан “Avante” маркийн тээврийн хэрэгслийн шалгахад иргэн Ө, Б, М, Н нар хүдрийн найман ширхэг заар, зөвшөөрөл гэрчилгээгүй гурван буу тээвэрлэж явсныг илрүүлэн шалгаж байна гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ. Эдгээр хүмүүс Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас “ан хийсэн” гэжээ.

Холбоотой мэдээ