Тамирчдын бэлтгэлийн төвийг шинээр байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-01-27 12:32:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Биеийн тамир, спортын улсын хороо /БТСУХ/-ноос “Тамирчдын бэлтгэлийн төв”-ийг шинээр байгуулан “Парис-2024” зуны олимпын наадамд үндэсний шигшээ баг тамирчдыг эрчимтэй бэлтгэл, сургуулилт хийлгэхээр төлөвлөжээ.

 

БТСУХ, БШУЯ, МҮОХ-ноос хамтран Биеийн тамир, спорт, олимпизм, бие бялдрын хүмүүжлийн ажлыг эрчимжүүлэхээр олон талт ажил зохион байгуулж байгаа билээ.

 

Энэ хүрээнд “Олимпизмыг дэлгэрүүлэх, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг хангах, амьдралын чанарыг дээшлүүлэх” Үндэсний хороог байгуулж, даргаар Ерөнхий сайд Л.Оюун- Эрдэнэ, дэд даргаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нар ажиллаж байна. БТСУХ-ноос “Биеийн тамир, спортын тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, уралдаан, тэмцээний тогтолцоог боловсронгуй болгохоор зорьж байгаа юм.

 

“Бээжин-2022” өвлийн олимпын наадамд баг, тамирчдаа бэлтгэн оролцуулах, үндэсний шигшээ багуудыг шинэчлэн зохион байгуулах, “Тамирчдын бэлтгэлийн төв”-ийг шинээр байгуулах, “Парис-2024” зуны олимпын наадамд эрчимтэй бэлтгэх юм байна.

 

Түүнчлэн биеийн тамир, спортын шинжлэх ухааныг бүх талаар хөгжүүлэх, инновац нэвтрүүлэх, цахим санг төгөлдөржүүлэх, хүний нөөц, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх ажилд онцгой анхаарал хандуулж байгаа гэж БТСУХ-ноос мэдээллээ.  

Холбоотой мэдээ