Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо зургаан асуудал шийдвэрлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлангаа гаргасан байна.
Ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо 3 удаа хуралдаж, 6 асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Байнгын хорооны тогтоолоор хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий 1 ажлын баг байгуулсан. Ажлын баг 5, ажлын дэд баг 18 удаа хуралдаж, хоёр танилцуулгыг Байнгын хорооны хуралдаанд хийжээ.
Байнгын хорооны хуралдаанаар 5 Байнгын хорооны тогтоолын төсөл хэлэлцэн баталсан. Үүнд,
1.Засгийн газарт чиглэл өгсөн тогтоол - 2
2.Байнгын хорооны хэлэлцэх асуудлыг цаглавар батлах тухай - 2
3.Ажлын хэсэг байгуулах тухай тогтоол - 1
Нэг.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар:
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд дараах асуудлыг хэлэлцэж, санал, дүгнэлт, танилцуулга, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэн холбогдох Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн. Үүнд:
Хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багийн талаар:
1.Боловсролын багц хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий 2021 оны 07 дугаар сарын 27-ны 58 дугаар тогтоолоор байгуулсан ажлын баг.
2.Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын баг.
3.Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын баг.
4.Дээд боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын баг.
5.Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын баг.
6.Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын баг.
7.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын баг тус тус байгуулав.
Хоёр.Хяналт, шалгалтын ажлын талаар:
1.2021 оны дөрөвдүгээр сарын 27-ны 2 дугаар тогтоолоор Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилт, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаар шалгаж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын баг байгуулав. Тус ажлын хэсгийн хүрээнд салбарын хүрээний судалгааг хөндлөнгийн байгууллагаар хийлгэв.
Мөн Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийн тайланг хэлэлцэж, хуулийн хэрэгжилтэд тулгамдаж байгаа асуудал болон Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боловсруулж буй Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал хүргүүлж, Биеийн тамир, спортын улсын хороо, түүний харъяа нийслэлийн зарим дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, салбарын хэмжээнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Байнгын хорооны тогтоолын төсөл ажлын багаас боловсруулсныг тус Байнгын хорооны 2021 оны аравдугаар сарын 19-ний хуралдаанаар хэлэлцэн батлав.
2.2021 оны тавдугаар сарын 25-ны 6 дугаар тогтоолоор 2021 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа худалдан авах ажиллагааны явцыг эрчимжүүлэх болон цаашид тус салбарт шаардагдаж байгаа хөрөнгө оруулалтын талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын баг байгуулагдан ажиллаж байна.
3.Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 39 дугаар тогтоолын 1.5 дэх дэд заалтад “төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэсний дагуу Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтийг хангах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын багийг 2021 оны нэгдүгээр сарын 13-ны 1 дүгээр тогтоолоор байгуулсан.
Ажлын баг 6 удаа хуралдаж, Дундговь, Завхан аймгууд, зарим дүүргийн сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих ажилтай танилцав. Ажлын багийн хүрээнд ШУТИС-дээр үзэсгэлэн худалдаа үйлдвэрлэгчдийн хүрээнд зохион байгуулав. Үүнтэй холбоотойгоор Байнгын хорооны хуралдаанаар 2022.01.17-ны өдрийн хуралдаанаар ажлын хэсгийн явцын тайланг хэлэлцэж, ажил эрчимжүүлэх чиглэлээр Байнгын хорооны тогтоол гаргаж Засгийн газарт хүргүүлэв.
Гурав.Харьяа байгууллагын тайлан, хяналт, шалгалтын ажлын талаар:
1.2021.10.19-ний өдрийн Байнгын хорооны хуралдаанаараа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах боловсрол, шинжлэх ухааны салбарт Монгол Улсын 2021 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын явц, дэлхий нийтээр тархаад байгаа цар тахлын үед тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээллийг сонслоо.
2.2022.01.17-ны өдрийн Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 39 дугаар тогтоолын 1.5 дахь дэд заалт /Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах/-ийн хэрэгжилтийг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн явцын тайлан хэлэлцэж, ажлын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолыг хэлэлцэн батлав.
Бусад Байнгын хороонд хүргүүлсэн санал, дүгнэлт:
1.Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн.
Дөрөв.Бусад ажлын талаар
Боловсролын багц хуулийн төслийн цуврал хэлэлцүүлгийн хүрээнд дараах хэлэлцүүлгүүдийн зохион байгуулав. Үүнд:
1. ”Япон лугаа адил хөгжье” сэдэвт хэлэлцүүлэг. Төрийн ордон. 2021.09.30.
2. "Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн төсөл" Clubhouse /цахим/ хэлэлцүүлэг. 2021.11.10.
3. "Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн төсөл" хэлэлцүүлэг. Багшийн хөгжлийн ордон. 2021.11.12.
4. "Боловсролын ерөнхий хуулийн төсөл" хэлэлцүүлэг. Монгол Улсын их сургуулийн номын сан. 2021.11.15.
5. "Боловсролын багц хуулийн төсөл" хэлэлцүүлэг. Дорнод аймаг. 2021.11.20.
6. "Дээд боловсрол болон Судалгааны их сургуулийн эрх зүйн байдал" сэдвээр JCI Монгол байгууллагатай хамтран Clubhouse /цахим/ хэлэлцүүлэг. 2021.11.29.
7. "Боловсролын ерөнхий хуулийн төсөл" хэлэлцүүлэг. Завхан аймаг. 2021.12.01.
8. "Ерөнхий боловсролын хуулийн төсөл" Clubhouse /цахим/ хэлэлцүүлэг. 2021.12.07.
9. "Боловсролын багц хуулийн төсөл" хэлэлцүүлэг. Дархан-Уул аймаг (Хөвсгөл, Орхон, Сэлэнгэ аймгийн боловсролын салбарын 400 гаруй төлөөлөл оролцов). 2021.12.11.
10. "Боловсролын багц хуулийн төсөл" хэлэлцүүлэг. Хэнтий аймаг. 2021.12.11.
11. "Дээд боловсрол болон Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл" хэлэлцүүлгийг төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулийн багш, ажиллагсад, Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа байгууллагуудын бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулав. 2021.12.15.
12."Боловсролын багц хуулийн төсөл" хэлэлцүүлэг. Дорноговь аймаг. 2021.12.18.
13. "Боловсролын ерөнхий хуулийн төсөл" хэлэлцүүлэг. Шинжлэх ухаан, технологийн их сургууль. 2021.12.21.
14. "Боловсролын багц хуулийн төсөл" хэлэлцүүлэг. Төв аймаг. 2021.12.28.
Боловсролын багц хуулийн төслийн цуврал хэлэлцүүлгийн хүрээнд дараах уулзалтуудыг хийв:
1. Боловсролын багц хуулийн төслийн талаар хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын удирдлага, төлөөлөлтэй уулзаж, санал солилцов. 2021.12.15.
2. Боловсролын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд ажил олгогч, бизнес эрхлэгчдийн хүний нөөцийн байр суурь, хэрэгцээг анхаарч, дуу хоолойг нь сонсох, тусгах талаар МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч О.Амартүвшинтэй уулзаж санал солилцсон.
3. Боловсролын багц хуулийн төслийн хүрээнд хувийн хэвшлийн дээд сургуулиудын захирал нартай уулзаж санал санал солилцсон. 2022.01.11
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН БАЙНГЫН ХОРОО