Үлээлгэлгүйгээр согтуурлын зэргийг тодорхойлдог боллоо

Монголын мэдээ | НИЙГЭМ
uransolongo49@gmail.com
2022-01-22 12:52:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “КОВИД-19” цар тахлын улмаас халдвар тараах эрсдэлтэй гэж үзэн жолооч нар зарим тохиолдолд үлээх багаж ашиглахаас татгалздаг.


Тэгвэл согтуурлын зэрэг хэмжигч  IBLOW-10C багаж нь үлээх шаардлагагүйгээс гадна, хүний бие болон гарт хүрэлцэхгүйгээр ашиглагдах боломжтой аж.


Дээрх тандагч багажийг Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл тус дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэст согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийн илрүүлэлтийг сайжруулах, энэ төрлийн гэмт хэрэг зөрчлийг таслан зогсоох зорилгоор 25 ширхгийг захиалан авч, хүлээлгэн өгсөн байна.


Уг багаж нь замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар тээврийн хэрэгслийг согтуугаар жолооодож байгаа эсэхийг тогтоохдоо халдвар хамгааллын дэглэмийг зөрчихгүйгээр согтуурлын хувь хэмжээг тогтоох давуу талтай ажээ.



Холбоотой мэдээ