Аймгуудын онцгой комисстой цахим хурал хийж, үүрэг чиглэл өгөв

Монголын мэдээ | НИЙГЭМ
uransolongo49@gmail.com
2022-01-20 14:32:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зорилтот бүлгийн хүн амын 3-р тунгийн хамрагдалт Дундговь аймагт 42.3%, Хөвсгөл аймагт 45%, Говьсүмбэрт 47%, Өвөрхангайд 48.4%, Говь-Алтайд 49,6%-тай байна. Ийнхүү вакцины нэмэлт тунгийн хамрагдалт 50%-д хүрээгүй аймгуудын Онцгой комисст дархлаажуулалтыг идэвхжүүлэхэд анхаарч ажиллах үүрэг өгөв.


Өчигдөр УОК-ын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, УОК-ын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Баярхүү нар аймгуудын Онцгой комиссынхонтой цахим хурал хийлээ. Уг хурлаар орон нутгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тулгамдаж байгаа асуудлын талаар мэдээлэл сонсож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар доорх үүргийг өгсөн байна.




Үүнд:

  1. Улсын хэмжээнд зорилтот бүлгийн хүн амыг вакцины нэмэлт 3,4-р тунд хамруулах ажлыг эрчимжүүлэх, зорилтот бүлгийн хүн амын 3-р тунгийн хамрагдалт 50%-д хүрээгүй аймгууд болох Дундговь 42.3%, Хөвсгөл 45%, Говьсүмбэр 47%, Өвөрхангай 48.4%, Говь-Алтай 49,6% аймгууд анхаарч ажиллах. Бусад аймгууд улам идэвхжүүлэх арга хэмжээг бүх шатанд авч хэрэгжүүлэх.
  2. Коронавируст халдварын эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, орны бэлэн байдлыг хангаж, аймаг, сумын хэмжээнд зохион байгуулалтыг сайжруулах, эм, эмнэлгийн хэрэгслийн хангалт, нийлүүлэлтэд онцгой анхаарч ажиллах, тасалдал, хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлж ажиллах;
  3. Коронавируст халдварын эрсдэлийн үнэлгээ хийж, омикрон хувилбарын халдварын тархалтыг хумих, урьдчилан сэргийлэх, тэмцэх хариу арга хэмжээний төлөвлөлтийг сайжруулах, хүч хэрэгсэл, хүний нөөцийн хомсдолд орохоос урьдчилан сэргийлэх, бүх шатны хариуцлагыг өндөржүүлэх;
  4. Цагаан сарыг гэр бүлийн хүрээнд цахимаар тэмдэглэх талаар уриалга гаргаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгээх;
  5. Иргэдийг коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, УОК болон ЭМЯ-наас гарч буй тушаал, шийдвэр, албан даалгавар, зөвлөмжийн хүрээнд санамж, зөвлөмж, постер болон мэдээ, мэдээллийг бэлтгэн тухай бүрд орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэх;
  6.  Малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх, тархалтаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг нарийвчлан гаргаж, хэрэгжилтийг хангаж ажиллах,
  7. Гамшгийн хор уршгийг арилгахад холбогдон гарсан зардлыг 2022 оны батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэх, уг асуудалтай холбоотой хууль, журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг тус тус үүрэг болголоо гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Холбоотой мэдээ