Хөвсгөл нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 10-25 см бага байна

Монголын мэдээ | Байгаль орчин
uransolongo49@gmail.com
2022-01-20 12:47:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл нуурын мөсний зузаан Хатгал тосгон болон Ханх суманд 30-35 см байгаа нь олон жилийн дунджаас 10-25 см бага байна.


Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр, нэгдүгээр сарын эхний арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөстэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.


Тухайлбал, Сэлэнгэ мөрний мөсний зузаан олон жилийн дундаас 10 см ахиу, Эг, Дэлгэрмөрөн, Шишгэд, Бүгсий зэрэг голын мөсний зузаан олон жилийн дунджийн орчим байна.


Мөн ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх оны мөн үеийнхээс 15-75 см нимгэн, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг  онцгойлон анхааруулж байна.

Холбоотой мэдээ