Аялал жуулчлалын гудамжийг XIII зууны хэв маягаар тохижуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-01-19 17:31:02

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Улсын төсвийн 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хархорин, Эрдэнэуу музейг холбосон аялал жуулчлалын гудамж байгуулж байна.

Одоогоор 520 метр цэвэр усны шугам, 180 метр бохир усны шугам татах ажил хийж, 1500 метр агаарын шугам татаж, 04 кв-ийн дэд станцыг барьжээ.

Мөн 1100 метр хайсан хашаа, явган замын газар шорооны ажил тус тус хийгээд байна. Аялал жуулчлалын гудамжийг XIII зууны хэв маягтай байгуулах бөгөөд эртний Хархорум хотын холбогдолтой үзмэрүүдийг байршуулах аж.

Хархорин сум нь Орхоны хөндийн түүхийн дурсгалт газрууд, эртний нийслэл Хархорум хот, Эрдэнэзуу хийд,  хотын тууриас олдсон биет олдворуудыг дэлгэн үзүүлдэг Хархорум музей зэрэг түүх, соёлын газруудаараа монголчууд төдийгүй гадаадын зочид, жуулчдын сонирхлыг зүй ёсоор татдаг. Тус сумыг жилд 50-70 мянган хүн зорин очдог гэсэн судалгааг гаргажээ.

Холбоотой мэдээ