Ус, цахилгаан, дулааны хөнгөлөлтөнд 41238 өрх, 1567 байгууллага хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-01-19 16:36:13

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас чиглэл өгсний дагуу Өвөрхангай аймаг “Ковид-19” халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлогыг хэрэгжүүлж байна.

Тухайлбал, нийгмийн халамжийн 16 төрлийн үйлчилгээг цахимжуулж, 5 мянга гаруй иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хүргэсэн байна. Мөн амжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой ахмад настан, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй 857 өрхөд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлж, 0-18 насны 42476 хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдаж байгаа юм.

Өнгөрөгч онд айл өрх, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын цэвэр бохир ус, дулаан, цахилгааны төлбөрийн хөнгөлөлтөнд нийт 41238 өрх, 1567 аж ахуйн нэгж, байгууллага хамрагдсан байна.

Мөн орон нутгийн төсвөөс 183.1 сая төгрөгийг олон нийтийн оролцоонд түшиглэсэн нийгмийн халамжийн үйлчилгээ, онцгой тохиолдлын тэтгэмжийн үйлчилгээнд зарцуулжээ.

Холбоотой мэдээ