УАШТ-д тусгай хэрэгцээт бүлгийн тамирчид амжилттай оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-01-16 15:56:13

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2-р сургуулийн тусгай хэрэгцээт бүлгийн баг, тамирчид Монголын Тусгай Олимпын хорооны ширээний теннис, флорболын Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо.

Тэмцээнд Завхан, Өвөрхангай, Хөвсгөл, Дорнод аймаг, "Мөнх Тэмүүлэл", "Сайн Найз" клуб, Монголын Тусгай Олимпын Хороо, 25, 63-р сургуулийн 100 гаруй тамирчин өрсөлдсөн байна.  Тэмцээнээс  Өвөрхангай аймгийн тамирчид гурван алт, есөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ.

Холбоотой мэдээ