Дархлаажуулалтын дөрөв дэх тунд 234 иргэн хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-01-14 20:28:01

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт шинээр 251 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 16604 боллоо. Үүнээс Зуунмод суманд 175, Жаргалантад 18, Сэргэлэнд 9, Батсүмбэрт 8, Эрдэнэд 8, Баяндэлгэрт 7, Аргалантад 6,  Эрдэнэсантад 6, Угтаалцайдамд 3, Баянчандманьд 2, Заамарт 2,Мөнгөнморьтод 2, Алтанбулагт 1, Архустад 1, Баянд 1, Дэлгэрхаанд 1, Цээлд 1 тус тус батлагджээ.
Орон нутагт 17448 өвчтөн эмчилгээнд хамрагдсанаас 16
440 нь эдгэрсэн байна. Халдвар аймгийн хэмжээнд тархсанаас хойш тус өвчний хүндрэлээр нийт 59 өвчтөн нас баржээ. 
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 952 иргэн эмчлүүлж байгаагаас 211 насанд хүрэгч, 15 жирэмсэн эх, 44 нь хүүхэд байна. Гэрийн эмчилгээнд 520 насанд хүрэгч, 162 хүүхэд байна.
Өнөөдрийн байдлаар тусгаарлалтын байранд өвчтөн байхгүй бөгөөд сүүлийн 24 цагийн байдлаар 134 иргэнийг гэрийн ажиглалт тусгаарлалтад авч, нийт 591 иргэн гэрийн ажиглалт, тусгаарлалтад байна.
Вакцинд хамрагдалт аймгийн хэмжээнд эхний тунд 60019, 2 дахь тунд  57633, 3 дахь тунд 25766, 4 дэх тунд 234 иргэн тус тус хамрагдаж, нийт дархлаажуулалтад хамрагдсан иргэдийн тоо 143652 боллоо. 

Холбоотой мэдээ