Эмнэлгийн хуудсыг даваа гаргаас эхлэн цахимаар авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-01-14 11:22:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудас буюу листийг энэ сарын 17-ноос эхлэн цахимаар олгоно.


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар ийнхүү шийдвэрлэжээ. 


Ингэснээр 2, 3 дугаар шатлалын нийт 47 эмнэлэг /аймаг, дүүргийн, клиник/, Улаанбаатар хотын өрхийн эмнэлгүүд мөн өдрөөс эхлэн эмнэлгийн хуудсыг цахимаар олгохоор E-Health системийг хөгжүүлж ашиглалтад оруулсныг ХНХЯ мэдээлэв.Сум, зарим хорооны өрхийн эмнэлэгт /доорх жагсаалтад цэнхрээр тэмдэглэсэн/ E-Health системийг шат дараатай нэвтрүүлэх аж. 


Цахим лист олгох эмнэлгүүдийн жагсаалт 


Холбоотой мэдээ