Хятадын ДНБ энэ онд 5.6 хувиар өснө гэж таамаглажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ankhbayar.abr@yahoo.com
2022-01-12 14:29:44

СИНГАПУР /ZAOBAO/. БНХАУ-ын ДНБ энэ онд 5.6 хувиар өснө гэж The Hongkong and Shanghai Banking Corporation Limited /HSBC/ банк таамаглажээ.


"HSBC" банкны Ази-номхон далай, Хятадын эдийн засгийг хариуцсан судалгааны газрын ахлах эдийн засагч Чүй Хунбины хэлснээр, БНХАУ 2022 онд эдийн засгийг нэгдүгээрт тавьж, тогтвортой байдлыг хадгалахын зэрэгцээ эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлогыг үндсэн чиглэлээ болгож байгаа аж. 


Түүний таамаглаж буйгаар, энэ онд суурь инфляцийн түвшин бага байгаа нь мөнгө, төсвийн бодлогод хангалттай орон зайг бий болгож, бодлогын дэмжлэг нь эдийн засгийн өсөлтийн шинэ хөдөлгөгч хүч болох дунд, том хэмжээний үйлдвэрлэл, ногоон хөрөнгө оруулалт, технологийн хөгжлийг дэмжих төлөвтэй байна.

Холбоотой мэдээ