Ном цуглуулах аяныг хоёр сарын турш өрнүүлжээ

ОРОН НУТАГТ | Архангай
gereltod@montsame.mn
2022-01-07 14:49:55
Архангай /МОНЦАМЭ/. Өндөр-Улаан сумын сургууль номын сангийнхаа фондыг баяжуулах зорилгоор “Нэг төгсөгч - Нэг ном" аяныг хоёр сарын турш өрнүүлжээ.
Аяны хүрээнд Монголын болон дэлхийн шилдэг зохиолууд, түүхэн романууд, нэвтэрхий толь болон толь бичгүүд, хувь хүний хөгжлийн тухай, олимпиад, ЭЕШ-д бэлтгэх ном, гарын авлагууд, бага ангийн сурагчдад зориулсан үлгэрийн номууд, монгол хэл математикийн хичээлийн сургалтын материалууд зэрэг 350 ном цугларчээ. Шинэ ном товхимолтой болсондоо сургуулийн багш, сурагчид баяртай байгаа ба аяныг үргэлжлүүлэн цугларсан номыг унших уралдааныг сургуулийн багш, ажилтнууд болон сурагчдын дунд өрнүүлэхээр болсон тухай мэдээг Архангай медиа группын Өндөр-Улаан сум дахь сурвалжлагч Л.Цэвэлмаа мэдээллээ.
Холбоотой мэдээ