"Алтан бөмбөрцөг" наадмын шагнал гардуулах ёслолыг шууд дамжуулахгүй

ДЭЛХИЙД | Соёл урлаг
Jargal.d@montsame.mn
2022-01-07 12:09:13

НЬЮ-ЙОРК. /TASS/. “Алтан бөмбөрцөг” наадмын шагнал гардуулах ёслолыг энэ жил шууд дамжуулахгүй байхаар болсон тухай “Deadline” сэтгүүл Холливудын гадаад хэвлэлийн холбооны (HFPA) төлөөлөгчийн мэдэгдлээс эш татан мэдээлжээ.


"Энэ жилийн үйл ажиллагаа хувийн шинж чанартай байх бөгөөд шууд дамжуулахгүй" гэж гишүүд нь шагналын эздийг тодруулахад оролцдог уламжлалтай тус холбооны төлөөлөгч хэлсэн байна. Түүний хэлснээр, ялагчдын талаарх мэдээллийг наадмын албан ёсны цахим хуудсанд цаг тухайд нь нийтлэх бөгөөд бүтэн хагас цагийн хугацаанд үргэлжлэх үйл ажиллагааны төгсгөлд ялагчдын жагсаалттай танилцах боломжтой.


HFPA-ийн удирдлагууд шууд дамжуулалтаас татгалзсаны зэрэгцээ ёслолын хүрээг мөн цомхотгожээ. Энэ жлийн ёслолд нэр дэвшигчдийг ч, сэтгүүлчдийг ч, хүндэт зочдийг ч урихгүй байх аж. Ёслолд зөвхөн холбооны цөөн хэдэн гишүүд болон холбооноос уригдсан зочид коронавирусний вакцины гурван тунг хийлгэж, PCR-ын шинжилгээний хариу нь халдваргүй гарсан тохиолдолд ёслолд оролцоно.

Холбоотой мэдээ