Салбарын болон аймгийн шагнал гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/ Аймаг, орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд өөрийн оюун ухаан, авьяас билгээ дайчлан хөдөлмөрлөж, тогтвортой амжилт үзүүлж, хамт олноо хошуучлан ажиллаж байгаа иргэдийг салбарын болон аймгийн шагналаар шагналаа.
Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр С.Бат-Эрдэнэ, Э.Цэгмид, Тэргүүний барилгачин цол тэмдгээр О.Алтанжаргал, Санхүү-Банкны тэргүүний ажилтан цол тэмдгээр Н.Нацагдулам, Д.Энхжаргал, Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан цол тэмдгээр Э.Бүжинлхам, Б.Бямбацогт, Монгол Улсын онц тээвэрчин цол тэмдгээр Б.Цэрэнхүү, Сангийн яамны жуух бичгээр Н.Цанлигсүрэн, Байгаль орчны тэргүүний ажилтан цол тэмдгээр Ж.Гомбосүрэн, ХХААХҮЯ-ны жуух бичгээр С.Сувд-Эрдэнэ, Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр Б.Хосбаяр нарыг шагналаа.
Мөн Аймгийн
хүндэт тэмдгээр 19, Аймгийн Засаг даргын хүндэт жуух бичгээр 18 иргэн тус тус
шагнуулж, шагналаа гардан авлаа.