Металл бэлдцийн үйлдвэрлэл 2.2 дахин нэмэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2021-12-24 14:22:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс энэ  оны эхний 11 сарын гүйцэтгэлээр 27,649.9 мян.тн нүүрс, 1,223.1 мян.тн зэсийн баяжмал, 17,928.5 кг алт, 5,842.0 тн молибдены баяжмал үйлдвэрлэлээ.


Мөн 8,618.9 мян.тн төмрийн хүдэр, 3,511.3 мян.тн төмрийн хүдрийн баяжмал, 109.6 мян.тн хайлуур жоншны хүдэр, 57.3 мян.тн хайлуур жоншны баяжмал, 68.4 мян.тн цайрын баяжмал тус тус үйлдвэрлэснийг УУХҮЯ мэдээлэв.


Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад зэсийн баяжмал 60.2 мян.тн буюу 5.2, молибдены баяжмал 342 тн буюу 6.2 хувиар нэмэгдсэн байна.

Харин нүүрс 9,093.4 мян.тн буюу 24.7, алт 837.9 кг буюу 4.5, төмрийн хүдэр 99.3 мян.тн буюу 1.1, төмрийн хүдрийн баяжмал 772 мян.тн буюу 18, хайлуур жоншны хүдэр 8.6 мян.тн буюу 7.3, хайлуур жоншны баяжмал 5.5 мян.тн буюу 8.7, цайрын баяжмал 0.2 мян.тн буюу 0.3 хувиар багасжээ.


Мөн хугацааны гүйцэтгэлээр 3,776.0 мян.тн баяжуулсан нүүрс, 633.8 мян.тн нүүрсэн шахмал түлш, 8,681.9 тн катодын зэс, 33,082.2 тн металл бэлдэц, 33,041.1 тн металл цувимал, 3,744.4 тн ган төмөр хийц үйлдвэрлэсэн байна. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад баяжуулсан нүүрс 1,322.1 мян.тн буюу 53.9, нүүрсэн шахмал түлш 196.8 мян.тн буюу 45, катодын зэс 114.1 тн буюу 1.3 хувь, металл бэлдэц 17,801.0 тн буюу 2.2 дахин, металл цувимал 16,387.9 тн буюу 98.4 хувиар нэмэгдсэн аж. Харин ган төмөр хийц 1,116.9 тн буюу 23 хувиар багаслаа.


Энэ оны эхний 11 сарын гүйцэтгэлээр 4,633.5 мян.бар газрын тос үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 1,071.1 мян.бар буюу 30.1 хувиар нэмэгдсэн байна.

Холбоотой мэдээ