ЭМЯ: Монгол Улсад омикрон хувилбар бүртгэгдээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-12-21 12:06:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад одоогоор омикрон хувилбар бүртгэгдээгүйг ЭМЯ-наас мэдэгдлээ.


Манай улсад омикрон хувилбар бүртгэгдсэн байж болзошгүй гэх мэдээлэл цахим сүлжээгээр гарсан. Энэ тухай ЭМЯ-наас тодруулахад, “Монгол Улсад гаднаас ирж байгаа бүх иргэдээс онгоцны буудал дээр хурдавчилсан ба ПГУ тест авч оруулж байгаа бөгөөд эерэг гарвал тусгаарлаж байна. Мөн гаднаас ирсэн бүх иргэдээс 4 дэх хоногт шинжилгээ авч байгаа. Эерэг бүх тохиолдолд генийн дараалал тогтоох шинжилгээ хийж байгаа. Одоогоор омикрон хувилбар илрээгүй байгааг албан ёсоор мэдэгдэж байна” гэв.

 

Түүнчлэн 241 энхийг сахиулагчид шинжилгээ хийхэд 120 хүний хариу эерэг гарсан. Тэдний дундаас омикрон хувилбар илрээгүй гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээлсэн юм.

Холбоотой мэдээ