Зураач, урчуудын шилдэг бүтээлийг шалгарууллаа

ОРОН НУТАГТ | Архангай
gereltod@montsame.mn
2021-12-09 17:01:13

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн зураач, урчуудын “Бидний урлахуй - 2021” шилдэг бүтээл шалгаруулах үзэсгэлэн гарч, шилдгүүдийг тодруулжээ.

Үзэсгэлэнд дүрслэх урлагийн 8 төрлөөр нийт 21 уран бүтээлчийн 120 гаруй бүтээл оролцсоноос:

- Уран зургийн төрөлд зураач Л.Эрдэнэцогтын “Нар” бүтээл,

- Уран дархны төрөлд дархан Б.Хасбаатарын “Ган эмээлийн гоёл”,

- Уран сайхны фото зургаар Ё.Отгонбаярын “Нүүдэл” зураг тус тус шалгарчээ.

Мөн Аймгийн хүндэт тэмдгээр Л.Дугармаа, аймгийн Засаг даргын жуухаар С.Энэбиш, Ц.Бямба-Очир, Б.Сарангоо нарыг шагнаж урамшуулав.

Нутагтаа амьдарч байгаа уран бүтээлчдийн шилдэг бүтээлүүдийг сурталчлан таниулах, өвлүүлэн үлдээх, урлагийн олон урсгал чиглэлийг таниулах, уран бүтээлийн чанарыг сайжруулахад тус үйл ажиллагаа ихээхэн ач холбогдолтой.



Холбоотой мэдээ