Уурхай 498 мян.тн нүүрсний бэлэн нөөцтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2021-12-07 09:57:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Багануур” ХК энэ сарын 6-ны байдлаар 498 мянган тн авахад нүүрсний бэлэн нөөцтэй байна.


Дулааны цахилгаан станцуудын гадна байгаа Багануурын нүүрс өвлийн ачааллаар тооцоход 14-21 хоногийн нөөцтэй байгаа аж. Тус компани 11 дүгээр сард хоногт дунджаар 211 вагон нүүрс ачжээ. Нийт 2510.2 мянган метр куб уулын цулын ажил хийж, 1543.0 мянган метр куб хөрс хуулан, 460.8 мянган тонн нүүрс олборлож борлуулсан байна.


Уурхайчид 12 дугаар сард 473.5 мянган тонн нүүрс олборлон борлуулахаар төлөвлөжээ. 

Холбоотой мэдээ