“Авьяас-2021” цахим уралдааны эстрад хөгжмийн төрлийн дүн гарлаа

ОРОН НУТАГТ | УВС
batkhuu@montsame.mn
2021-12-05 15:41:03

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын нэрэмжит “Авьяас-2021” уралдааныг энэ жил цахимаар явуулж байна. Тэмцээнийг долоон төрлөөр зохион байгуулж, аймгийн ЗДТГ-ын болон ГБХЗХГ-ын цахим хуудсаар дамжин олон нийтэд хүрч байгаа аж. Шүүлтийг лайк, шэйр 30 хувь, мэргэжлийн шүүгчдийн 70 хувь гэсэн үнэлгээгээр тодруулж байна. Тус уралдааны Эстрад хөгжмийн төрөлд долоон бүтээл өрсөлдсөнөөс тэргүүн байрт Улаангом сумын ЕБ-ын 6-р сургуулийн 12а ангийн сурагч М.Бат-Эрдэнэ шалгарлаа. Удаах байрт Улаангом сумын ЕБ-ын 3-р сургуулийн 11в ангийн сурагч Б.Мөнхбаяр, “Эрдмийн эхлэл” ЕБС-ийн 12-1 ангийн сурагч Б.Бум-Эрдэнэ нар тус тус шалгарчээ.

Холбоотой мэдээ