Хамтарсан дадлага сургалтаар алба хаагчдыг чадавхжуулав

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-12-04 10:35:57

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас Монгол Улсад суугаа АНУ-ын ЭСЯ-ны Иргэн цэргийн дэмжлэгийн бүлэгтэй хамтран гамшгийн үед хариу арга хэмжээ авах, иргэдийн амь аврах анхны тусламж үзүүлэх чадавхыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх сургалтыг 5 өдөр зохион байгууллаа.

Сургалтын үеэр их хэмжээтэй цус алдалт, амьсгалын замын бөглөрөл, амьсгалын эрхтэн тогтолцооны хүндрэл, цусны эргэлт, нуруу толгойн гэмтэл, осголтоос хэрхэн урьдчилан сэргийлэх, анхны тусламж үзүүлэх болон бусад бэртэл гэмтлийг эмчлэх зэрэг сэдвийн хүрээнд алба хаагчдыг чадваржуулсан байна.


"Тус аймагт үер, усны гаралтай дуудлага, газар хөдлөлт гээд гамшиг осол сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа үед  онол-дадлага хослон явуулсан нь маш их хэрэгтэй сургалт боллоо" гэдгийг Хөвсгөл аймгийн ОБГ-ын  Эрэн хайх аврах салбарын захирагч, хошууч Н.Мягмарсүрэн онцолж байлаа.



Холбоотой мэдээ