“Tour of Thailand” уралдаанд монгол дугуйчид хурдаа сорьж байна

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-12-03 08:04:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дугуйн олон өдрийн “Tour of Thailand” уралдаанд оролцож байгаа Монголын багийн дугуйчид т 2 дугаар гарааны замдаа гарч хурдаа сорив.


Өчигдөр буюу пүрэв гарагт 2 дахь шат /этап/-ны гараанаас 15 багийн 83 тамирчин гарч хамгийн хол зай 228 км-т уралдсан байна. Монголын дугуйн холбооны дэргэдэх Шигшээ багийн бүрэлдэхүүнд манай шилдэг 6 тамирчин оролцож байна.


Тухайлбал, ОУХМ Э.Болор-Эрдэнэ /2021 оны Улсын аварга, “Tour de Mongolie” тэмцээний аварга/. ОУХМ Б.Марал-Эрдэнэ /2016 оны Азийн аварга, 2021 Цагийн уралдааны Улсын аварга/, ОУХМ Э.Билгүүнжаргал /2021 оны Уулын дугуйн чансааг тэргүүлэгч, Роүд чансааны шилдэг 4-р байр/, ОУХМ Б.Идэрболд /2021 оны Чансааны шилдэг 6-р байр/, Спортын мастер Д.Эрхэс /2021 оны U-23 ангиллын шилдэг 3-р байр/, Спортын мастер Б.Амартүвшин /2021 оны U-23 ангиллын шилдэг тамирчин/ нар багтжээ.


Монголын багийн ахлах дасгалжуулагч ОУХМ А. Алтансүх, багийн ахлагчаар  ОУХМ Ж.Даваасамбуу нар ажиллаж байна.


Ташрамд сонирхуулахад, Олон улсын дугуйн холбоо /UCI/-ны хуваарьт 2006 оноос албан ёсоор орж 16 дахь жилдээ 12 сарын 01-06-ны хооронд зохиогдож ирсэн “Tour of Thailand” тэмцээн нь Тайландын Хатан хааны нэрэмжит Азийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг билээ. Тус уралдаанд 2017 оноос “UCI 2.1” ангилалд өгсөж Мэргэжлийн багууд оролцох болсон юм.  





Холбоотой мэдээ