Үхэр, тахиа жилтнээ эерэг сайн хэмээжээ

Лавлагаа
dusem11@yahoo.com
2021-11-29 06:04:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2021 оны 11 дүгээр сарын 29. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Өвлийн тэргүүн шарагчин гахай сарын шинийн 25. Ангараг гараг. Тугчин одтой, найман цагаан мэнгэтэй, цагаагчин могой өдөр.

 

Өдрийн наран 8 цаг 18 минутад мандан, 17 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

 

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба ёан тавиулах,угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.


Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Тэрслүү өдөр. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй хэмээжээ.


Холбоотой мэдээ