Автомашины дугаарын хязгаарлалт маргааш үйлчлэхгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улс тунхагласны 97 жилийн
ой маргааш тохиож буй. Энэ өдөр бүх нийтийн амралтын өдөр тул тээврийн
хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүйг ТЦА-наас мэдээллээ.
Улс тунхагласны ойн өдөртэй зэрэгцээд амралтын өдрүүд үргэлжилж буй тул иргэд, жолооч нарыг согтууруулах
ундаа хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ
тээврийн хэрэгсэл жолоодох болон явганаар замын хөдөлгөөнд оролцохгүй байх, амралтын өдрүүдийг согтууруулах ундаагүй, зөв
зохистой тэмдэглэхийг ТЦА-наас зөвлөж байна.